Захиалга

Захиалгын нэр

Хамрагдах хүний тоо
Эхлэх огноо
Таны мэдээлэл
Овог нэр
Хүйс
Нас
Улс
Утас
Цахим шуудан
Additional info
Захиалгын нөхцөл

Захиалга

Бид захиалгыг зөвхөн группыг удирдан авч явж байгаа нэг хүний нэр дээр бүртгэн авч захиалгын өөрчлөлт, цуцлалт, нөхцлийг ярилцана. Та захиалгыг өөрийн нэр дээр өгөхийн тулд 18 насанд хүрсэн байх хэрэгтэй. Группыг удирдан авч явж байгаа хүн нь өөрийн болон бусад аялагчдын талаархи мэдээллийг үнэн зөв өгөх үүрэгтэй бөгөөд аяллын бусад гишүүдэд аяллын талаарх мэдээллийг дамжуулах хариуцлага хүлээнэ.

Төлбөр

Тусгай аяллын захиалгыг баталгаажуулахын тулд бүртгэлийн хуудсыг бүрэн дүүрэн бөглөж нэг хүний 200 ерво урьдчилгаа төлнө. Урьдчилгаа хүлээн авсаны дараа таньд аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон үлдсэн төлбөрийг хэрхэн хийх талаарх мэдээллийг явуулна. Аялал эхлэхээс дор хаяж 10 долоо хоногийн өмнө үлдсэн төлбөрийг бүрэн төлнө. Хэрвээ үйлчлүүлэгч нь энэ нөхцлийг биелүүлэхгүй бол “Монголын нууц товчоо” аяллын компани нь захиалсан аяллыг цуцлах бүрэн эрхтэй ба аялал цуцалсны төлбөрийн хуудсыг үйлчлүүлэгчид явуулна. Бид төлбөрийг зөвхөн банкны дансаар дамжуулах болон Виза ба Мастер карт-аар хүлээн авдаг болно.

Аяллын үнэ

Манай вэб сайтан дээрх аяллын үнэнүүд нь аялал захиалсан өдөртөө үнэн зөв болно. Эдгээр нь цаашид түлшний үнийн өсөлттэй холбогдон өсөж болно.

Даатгал

Аялалд хамрагдаж байгаа бүх аялагчдыг даатгалд хамрагдахыг санал болгож байна.

Захиалга цуцлах

Хэрвээ та аяллын захиалгаа цуцлахаар шийдсэн бол бидэнд яаралтай мэдэгдэхийг хүсье. Захиалгаа цуцлах хүсэлт гаргасан даруйд бид таньд захиалга цуцлалтын төлбөрийн талаарх мэдээллийг явуулна. Та захиалгаа аялал эхлэхээс 8 долоо хоногийн өмнө цуцалбал 50 евроны төлбөр төлөх болно.

8 долоо хоногоос бага хугацаанд цуцалбал 15%

7 долоо хоногоос бага хугацаанд цуцалбал 30%

6 долоо хоногоос бага хугацаанд цуцалбал 100% төлбөр төлөх болно.

Гомдол гаргах

Хэрвээ та аяллын үеэр гомдол гаргахыг хүсвэл яаралтай тур гайддаа мэдэгдэнэ үү. Хэрвээ аяллын дараа гомдол гаргахыг хүсвэл гомдлыг 30 хоногийн дотор манай оффис-ийн хаягаар бичгээр явуулна уу.

Тусгай хүсэлт

Хэрвээ таньд аяллын нөхцлийн талаар тусгай хүсэлт байвал бидэнд яаралтай мэдэгдэнэ үү. Жишээлбэл: цагаан хоол, өрөөний байршил гэх мэт. Бид таны хүсэлтийг биелүүлэхээр хичээн ажиллах болно. Гэвч бүх хүсэлтийг биелүүлэх баталгаа олгох боломжгүй болохыг анхаарна уу.

Хуулийн нөхцөл

Манай аяллын захиалгын нөхцөл нь Монгол улсын хуулийн дагуу бөгөөд аяллын нөхцөл дээр зөрчил гарсан тохиолдолд Монгол улсын хуулиар шийдвэрлэгдэнэ. Хэрвээ та асуудлыг хуулиар шийдвэрлүүлэхийг хүсвэл бидэнд аялал дууссанаас 21 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ үү.