MSH рестораны тухайд

NMMAteam компаний борлуулалтын хэлтсийн захирал Ж.Лувсандорж өөрийн төрсөн өдрөөрөө дотны найз нараа цуглуулж танилцуулж, мөрөөдлийг нь сонсож, зорилгодоо хүрэх амлалтыг нь авдаг өдөр болгож тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тэрээр найз нарынхаа тухай илүү ихийг мэдэж авч, хэзээ ч сонсож байгаагүй хүсэл мөрөөдлийг сонсож, ижил зорилготой нэгэнтэйгээ хамтран ажиллах, найз нараасаа эрч хүч энергийг авч, өөрийнхөө сурсан мэдсэн зүйл, сэтгэлийн үгээ хуваалцсан үнэхээр сайхан баяр боллоо.
Энэ удаагийн нөхөрсөг уулзалтаа манай  “Монголын нууц товчоо” ресторанд хийсэнд баяртай байна. Манай рестораны монгол хэв маягийг бүрдүүлсэн орчин болон хоолны амт чанар нь найзуудад нь маш их таалагдсанд мөн адил баяртай байна. Уг баярт хүрэлцэн ирсэн бүх зочиддоо эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2011-07-16, 18:47
     Гэр бүлийн уур амьсгал бол таны амьдралын суурь үндэс билээ. ...