Ямар өнгийн хүнс юунд сайн вэ?

Хүнсний ногоо нь ямар өнгөтэй гэдгээсээ хамааран эслэг, исэлдэлтийн эсрэг бодис буюу антиоксидант, будагч бодис, хоргүйжүүлэгч бодисууд идээлүүлэгч, үнэртэн гэх мэт эрүүл мэндийг дэмжигч тэжээлийн бодисуудыг агуулсан байдаг.


Хүрэн, хөх өнгөтэй ногоонд: Хүрэн манжин. 

 

Түүний өнгө оруулагч нь исэлдэлтийн эсрэг бодис тул хорт хавдар, зүрх судасны өвчин, даралт багасгах нөлөөтэй. Хоолны дуршил багасгах тул турахад ашигтай. Тайвшруулах, нойронд сайн болгох, хараа сайжруулах, залуужуулах үйлчилгээтэй. 


Улаан өнгийн ногоонд: Үүнд: Улаан лооль, улаан чинжүү, улаан лууван.

                   

Эдгээр нь исэлдэлтийн эсрэг бодис агуулдаг. Бие сул, цус багатай хүнд их хэрэгтэй. Мөн сэтгэл санааг сэргээж, биеийг илчээр цэнэглэж сэргэлэн болгодог. Улаан лооль таргалалтын эсрэг үйлчилгээтэй ба жирэмсэн хөхүүл эхчүүдэд ач тустай. 


Улаан шар өнгийн ногоонд: Шар лууван, хулуу.

   

Эдгээр нь каротин буюу аминдам С ихээр агуулдгаараа исэлдэлтийн эсрэг үйлчлэлтэй тул хорт хавдраас сэргийлж, дархлааг сайжруулахаас гадна арьс үсийг эрүүлжүүлж, нүдний харааг сайжруулан мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг хангах ба бэлгийн чадвар сайжруулж, сэтгэл санааг сэргээнэ. Уран бүтээлчид ийм төрлийн хоол идвэл илүү ач холбогдолтой. Улаан шар өнгөтэй ногоонууд хорт хавдраас сэргийлдэг.


Шар өнгийн ногоонд: Нимбэг, эрдэнэ шиш, шар вандуй, зөгийн бал.

    

Тархины үйл ажиллагаа, оюун ухаан сайжруулах, хоолны дуршил нэмэгдүүлэхээс гадна, судас хатуурлын эсрэг үйлчилгээтэй. Мөн нимбэг нь дархлаа сайжруулдаг. 


Ногоон өнгөтэй ногоонд: Салатны навч, өргөст хэмх, ногоон вандуй, бууцай, ногоон цэцэгт байцаа, яншуй, ногоон гоньд, ногоон сонгино.

     

Эдгээр ногоо нь дархлаа сайжруулж, халдвартай тэмцэж, биеэс хорыг гадагшлуулах, даралт бууруулах үйлчилгээтэй. Мөн тайвшруулах, өл дарах, жин бууруулах, тархины үйл ажиллагааг сайжруулж, ядаргааг багасган, сэтгэл санааг өөдрөг байлгаж, нойр хоолондоо сайн болгодог.


Хүнсийг эрүүл газар, эрүүл хөрсөнд,ямар нэгэн химийн бодисоор бордолгүй, байгалиар нь ургуулж тарьсан хүнсийг хоолондоо хэрэглэх нь энэ 21-р зууны гол асуудал яах аргагүй мөн юм. Тэгвэл манай Монголын Нууц Товчоо цогцолбор нь амрагч, үйлчлүүлэгчиддээ зориулж энэ асуудлыг хялбархнаар шийдсэн нь туслах аж ахуй юм. Махаа хүртэл бид өөрсдөө бэлтгэн нийлүүлдэг.

Бид та бүхэндээ өөрсдийн туслах аж ахуйгаас бэлтгэсэн төмс, хүнсний ногоо, нарийн ногоогоор амт чанартай хоол ундаа бэлтгэн биеийг тань сэргээж,  эрч хүч бэлэглэн, эрүүл мэндийг тань сахин хамгаалах энхийн манаанд бат зогсох болно. Монголчууд бид эрүүл махаа, эрүүл ногоогоо идсэнээр энерги, эрч хүчтэй байх болно.

Манай МSH ресторан Саппорогийн замын урд талын Акума төвийн 3, 4-р давхарт байрладаг ба хурим, хонхны баяр, төрсөн өдөр, буяны үйл ажиллагааны захиалгыг тогтмол хүлээн авч байна. 

Холбогдох утас:  99096841

2014-05-13, 12:02
     Гэр бүлийн уур амьсгал бол таны амьдралын суурь үндэс билээ. ...