Эмэгтэйчүүдэд нэн хэрэгтэй 6 тэжээлт бодис

Та удаан хугацаагаар биеийнхээ галбирыг хадгалж, эрүүл чийрэг арьстай байж, эмэгтэй хүний гоо сайхнаа удаан хадгалахыг хүсэж байна уу?  Тэгвэл зөв хооллох хэрэгтэй.


1. Фолийн хүчил

Яагаад хэрэгтэй вэ?

Ялангуяа жирэмсэн эхчүүдэд ашигтай, Дан ганц жирэмсэн эхчүүдээс гадна, бүхий л эмэгтэйчүүдэд ашигтай. Тэдгээр нь мөн организмд шинэ эс төлжихөд  шаардлагатай, иймд тэдгээрийн дутал нь шууд арьс, үс, хумсанд мэдрэгдэнэ.

Хэмжээ:

Хоногт 400 микрограмм

Юунд агуулагддаг вэ?

Баяжуулсан талхны бүтээгдэхүүнд, бүхэл үрийн талханд, гоймонд,  бууцай, байцаа, самар ба шошны төрлийн ургамалд.


2. Кальци

Яагаад хэрэгтэй вэ?

Ясны ургалтыг хурдасгах ба ясны хэмжээ багасахаас урьдчилан сэргийлдэг. Нас ахих тусам энэ асуудал нь биднийг тойрохгүй бөгөөд эмэгтэйчүүд илүү өртдөг. Мөн кальцийн дутал нь үс ба хумсанд сөргөөр нөлөөлдөг. Саяхан АНУ-ын хавдарын нийгэмлэгийн эрдэмтэд, кальцийг ихээр хэрэглэх нь хөхний хавдарын өвчлөлийн аюулыг нилээн хэмжээгээр бууруулдаг болохыг нотолсон байна.

Хэмжээ:

Сарын тэмдэгээс өмнө хоногт 1000 микрограмм, түүний дараа 1200 мг. Анхааруулахад ийм хэмжээний кальцийг организм нэг удаагийн хэрэглээгээр боловсруулж чадахгүй тул хэмжээг хоногт хувааж хэрэглэх хэрэгтэй . / 500 мг-аар ч юм уу/

Юунд агуулагддаг вэ?

Тослог багатай сүүн бүтээгдэхүүнд (ялангуяа бяслагт), бүйлс, цэцэгт байцаанд агуулагдана. Гэхдээ л кальци агуулсан бэлдмэлүүдэд илүү анхаарвал зохино, ялангуяа жирэмсэн үе ба 40-өөс дээш насныхан.



3. Д аминдэм

Яагаад хэрэгтэй вэ?

Энэ аминдэм нь бидний организмыг их хэмжээний кальцаар хангахаас гадна, биднийг олонхи аюултай өвчин (хөх, гэдэс ба савны хавдар) -өөс хамгаалдаг. Мөн энэ аминдэм нь бамбай булчирхайн хэвийн ажиллагаанд  шаардлагатай ба арьсыг  гэмтэл, халдвараас хамгаалдаг.

Хэмжээ:

Хоногт 2.5 мкг, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд 10 мкг хүртэл. Хэрэв  нарны ультрафиалет туяаны хомсдлын үед хэрэглэх хэмжээ нь ихсэх магадлалтай.

Юунд агуулагддаг вэ?

Загасны тосонд, сүүн бүтээгдэхүүн ба өндөгөнд.



4 . Төмөр

Яагаад хэрэгтэй вэ?

Бидний организмд  агуулагдах бараг бүх төмрийн 2/3 нь цусны улаан биет уураг болох гемоглобины бүтэцэнд орж, хүчилтөрөгчтэй  нэгдэн, улмаар  эд эсүүдэд хүчилтөрөгч нийлүүлдэг. Иймд  төмөрийн хэрэглээ нь организмын ерөнхий  үйлд ажиллагаа ба илчлэгийг барихад чухал нөлөөтэй. Төмөр дутлын анхны шинж нь  эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 3 дахин элбэг  тохиолдох ба биеийн  ерөнхий тамир тэнхээ муудах хэлбэрээр илэрдэг.

Хэмжээ:

Сарын тэмдэгийн өмнө хоногт 18 мг, түүний дараагаар хоногт 8 мг. Жирэмсэн үед хоногт 27 мг хүрэх ч бий.

Юунд агуулагддаг вэ?

Маханд ба загасанд, бууцай ба янз бүрийн буурцагт ургамалд. Ялангуяа тахиа ба тугалны элгэнд их хэмжээтэй, Мөн зарим нэгэн далайн гаралтай бүтээгдэхүүнд (мидия ба моллюск). Төмрийн шингээлтийг сайжруулахын тулд хоол судлаачид төмөр агуулсан бэлдмэлүүдийг С аминдэмээр баялаг бүтээгдэхүүнүүдтэй хамт (Улаан лооль, амтлаг перец, жүржийн төрөлд) хэрэглэхийг зөвлөж байна.



5.Эслэг

Яагаад хэрэгтэй вэ?

Бидний организм эслэгийг бараг уусгадаггүй боловч, хоол боловсруулах болон цусны эргэлтийн системийн үйл ажиллагаанд  нэн ач холбогдолтой . Уусдаг эслэг нь холестриныг өөртөө холбон авч гэдэсэнд шингэхэд саад учруулдаг. Иймд тэр нь бидний цусанд шингэдэггүй. Уусдаггүй эслэг нь гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлөн түүнийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн сүүлд хэлэхэд эслэг нь удаан боловсрогддог бөгөөд маш бага илчлэгтэй учир турахад нөлөөлдөг.

Хэмжээ:

Хоногт 30грам. Энэхүү нормыг өглөө, үд, орой гэж 3 хэсэгт хуваах хэрэгтэй.

Харин хэрэглэж эхлэхдээ маш бага тунгаас эхлэвэл дээр эсрэг тохиолдолд өтгөн хатах магадлалтай. Жишээ нь 15 граммаас

Юунд агуулагддаг вэ?

Овьёсны хальс, бүхэл үрийн талх, гоймон (1-сортын гурил) эрдэнэшиш, жимс ялангуяа алим, шош,  фасоли, цэцэгт байцаанд агуулагддаг.



6. Тосны хүчил омега -3

 Организмд бусад тосны хүчлээс үүсдэггүй тул зөвхөн хүнсээр авах шаардлагатай.

Яагаад хэрэгтэй вэ?

Энэхүү тосны хүчил агуулсан бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр, ялангуяа 45–аас дээш насныхан, инсульт ба инфаркт үүсэх магадлалыг 3 дахин бууруулдаг болохыг эмч нар зөвлөдөг. Мөн судалгаагаар  энэхүү тосны хүчил нь  үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд жишээ нь үе мөчний үрэслийн өвчинг намдаадаг.

Хэмжээ:

Хоногт 1.1 г

Юунд агуулагддаг вэ?

Хамгийн ихээр өөхлөг загасанд (Тунец, сельдь-май загас, лосось-яргай загас-хулд загас, сегма) сиг-цагаан загас


Та манай МSH рестораны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. http://mongoliansecrethistory.mn/мsh-ресторан/  

2014-06-11, 10:34
     Гэр бүлийн уур амьсгал бол таны амьдралын суурь үндэс билээ. ...