Цагаан идээний гайхамшигийг Монголын Нууц Товчооноос

     Монголчууд бид буянт малынхаа ашиг шимийг хүртэж, цагаан идээгээр хооллож ирсэн уламжлалтай билээ. Цагаан идээ хүний биед тал бүрийн ашигтай.

Тараг

Тараг нь амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангаснаар эмгэг төрөгч үржих нөхцөлийг саатуулдаг.

Ааруул

Ааруулыг сайтар зажилж идэхэд шүдний бөх бат байх нөхцөлийг бүрдүүлж, цусан хангамж сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.

Ээзгий

Ээзгийг мөн зажилж идэхэд цавуулаг наалдамхай чанар нь шүдний өнгөрийг арилган цэвэрлэдэг. Дашрамд сонирхуулахад шүдний өнгөрийн 70 хувийг нян эзэлдэг ба нэг мг өнгөрт өвчин үүсгэгч 250 сая нян агуулагддаг байна.

Бяслаг

Бяслаг мөн шүд цэвэрлэж гялалзуулах гайхамшигтай нөлөөтэй. Ер нь ааруул, ээзгий зажилж идэх нь эрүүний ясны өсөлтөд нөлөөлж Монголчууд өргөн шанаатай, эрүүний өсөлт сайтай, хаш цагаан, том шүдтэй байсны бас нэг гайхамшиг гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Сүү

Сүүг өдөрт нэг аяга уухад хоногийн кальцийн хэрэгцээ хангагдаж амны хөндий дэх ашигтай микроплорын лактай бактери үржиж сүүний хүчил үүссэнээс гэдэсний савханцар, гэдэсний балнад, цусан суулгын савханцрын үржлийг зогсоодог.

Үнээний сүү

Үнээний сүү нь сэрүүн чанартай. Буцалгаж уухад толгой эргэх, ядрах, цэртэй ханиах, уушигны архаг гэм, шарлах, чихрийн шижин, зэрэг өвчнийг эмчлэхэд тустай. Хоол шингээлтийг сайжруулж, нойр хүргэнэ. Өдөр бүр өлөн элгэн дээрээ нэг аяга халуун сүү уухад гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хаталтыг эмчилж чадна.

Хонины сүү

Амтлаг бүлээн чанартай тул хий дарах, хөлийн бам өвчнийг засах, эмийн хөлөг болгон хэрэглэдэг. Хий өвчнийг дарна. Зүрхэнд муу учир болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.

Ямааны сүү

Амтлаг сэрүүн чанартай. Хөөрүүлж уухад хий, бадгана, хүйтнийг арилгаж биеийг чийрэгжүүлнэ. Сайн ширгээж уувал хийг дарж, сэтгэлийг тайвшруулж, цусны даралт ихсэлтийг бууруулахад тустай. Мөн амьсгаадахад ууна.

Гүүний сүү

Амтлаг, хүчиллэг чанартай. Уушигны өвчин, үе мөч хийн өвчнийг эмчилнэ. Айрганд холестериноор хооллодог нэг төрлийн нян байдгийг илрүүлсэн байна. Мөн "цагаан гүүний" саамыг хүмүүс эмчилгээний журмаар өргөн хэрэглэдэг.

Ингэний сүү

Амтлаг бүлээн чанартай тул голдуу чих дүлийрэх, шээс хаагдах, солио өвчин эмчлэхэд тустай бөгөөд могойд хатгуулсан үед угаах, түрхэхэд хорыг сайн тайлдаг увидастай.

Монголын Нууц Товчоо цогцолбор нь өөрийн туслах аж ахуйтай бөгөөд мах,  хүнсний ногоог шинээр нь амтлах бүрэн боломжтой. Мөн малчин айлаас сүү цагаан идээ, өрөм таргийг өглөө бүр шинээр нь захиалж болно. Эрүүл агаарт алжаал ядаргаагаа тайлахаар зорьж буй үйлчлүүлэгч та бүхэн сүү цагаан идээгээ хүртэн, амралтаа ая тухтай өнгөрүүлээрэй.


2014-07-24, 16:43
     Гэр бүлийн уур амьсгал бол таны амьдралын суурь үндэс билээ. ...