Хуримаа заавал хуримын ордонд хийх ёстой юу?

Шинэхэн хосуудын хайрын баталгаа болсон зүйл бол гэрлэлт юм. Хосууд гэрлэснээр албан ёсоор өрх тусгаарлаж, шинэ бүл нэмж буйгаа зарлаж буй хэрэг юм. Монголчууд маань эртнээс гэрлэлтийг хүндтэй, ёстой төртэй хийдэг байсан уламжлалтай. Тухайлбал сайн өдөр, сайн цагт бэрээ гуйж, хадаг тавих ба хуримын зан үйлийг хийдэг. Хуримаа хамаатан садан, ах дүүгийн хүрээнд шинэ гэр барин 3 хоног найрлаж, баярладаг байсан. Одоо ч мөн адил хөдөө орон нутагт ийнхүү тэмдэглэж буй. Харин хот суурин газар тэгэж хийх нь ихээхэн зардалтай болдог. Тухайлбал Монголдоо ганц байдаг Гэрлэх ёслолын ордонд ёслолоо хийж дараа нь ресторанд орж дайллага цайллагаа хийн, гэртээ мөн дотны хүмүүсээ урьдаг. 


Гэрлэх ёслолын ордонд бүтэн сарын өмнө захиалгаа өгч баталгаажуулан, дараа нь ресторанаа хайж олох, олон хүн урьвал багтаамж ихтэй бас хурим хийхэд тохитой газраа олох, хувцасаа захиалж хийлгэх гээд амжуулах ажил олон бий.


Харин MSH ресторан энэ бүгдийг цогцоор нь шийдэж өгч байна. Учир нь “МОНГОЛ ХУРИМЫН ОРДОН” хэмээх тодолтолтой жинхэнэ монгол хурим зохион байгуулахаар үүд хаалгаа нээсэн тус  рестораны доторх тохижилт нь цэвэр модон хийцтэй төдийгүй гаднаасаа ч харсан сүм шиг хийцтэй барилга бий. 

  

• Хуримын ёслолыг тусгай эрхтэй мэргэжлийн эрлэх ордны ёслогч хийж гүйцэтгэдэг.


• Тус ёслолын арга хэмжээнд морин хуурч байх ба ая эгшиглэн, хосуудыг угтан авч, хайрын тангараг уншин, батламж дээр гарын үсгээ зурж, уригдсан дотны хүмүүсийг сүү, цагаан идээгээр дайлах, баглаа цэцэг гардуулах зэрэг хуримын ордонд болдог бүх л ёслол ордог.


• Хосууд хуримын даашинз, хослолоо хаанаас яаж авахаа мэдэхгүй байгаа бол тус ресторан мөн монгол маягийн хуримын даашинзыг поркатлах, захиалга авах үйлчилгээг давхар хийдэг.


• Хуримын алтан мөчөө мөнхжүүлэх гэрэл зургийн үйлчилгээг мөн бэлдсэн байгаа.


• Хуримын чимэглэлд та мөн санаа зовох хэрэггүй ба олон өнгөний сонголттойгоор бид чимэглэж үйлчлэх болно. 


• Рестораны багтаамж нь 150-200 хүн хүлээн авах хүчин чадалтай. 


• Олон төрлийн сонголттой Монгол, Европ хоолоор ирсэн зочдод амт чанартай  хоолоор үйлчлэх болно.


• Сүүлийн үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон ба чадварлаг DJ ажилладаг.

                 


Олон газар очиж, их зардал гаргах шаардлагагүйгээр нэг доороос цогц үйлчилгээ авангаа хөнгөлөлт урамшуулал эдлэх тун сайхан боломжийг ганцхан МОНГОЛ ХУРИМЫН ОРДОН болох MSH ресторан таньд санал болгож байна.

Холбоо барих утас 99096841, 99993200, 70000450

2014-05-22, 14:46
     Гэр бүлийн уур амьсгал бол таны амьдралын суурь үндэс билээ. ...