Хамтдаа хөгжин дэвшихийн төлөө хөдөлмөрлөдөг манай хамт олон

2005 онд үүсэн байгуулагдсан “Нууц товчоо” ХХК нь Монголын аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн байр сууриа олж амрагч, аялагч, үйлчлүүлэгчдийнхээ хүрээнд хэдийн танил болсон хамт олон. Бид Монгол орны үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ард түмний соёл, ёс заншил, өвөг дээдсийнхээ эх түүхийг гадаад ертөнцөд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхийг нэгэн зорилгоо болгон ажилладаг. 


Монгол туургатны түүх, утга зохиол, үгийн урлагийн гайхамшигт дурсгал болох “Монголын нууц товчоо” бүтээлээр компаниа нэрлэсэндээ бид үргэлж бахархаж, энэхүү нэрийг сэвгүй, өндөрт өргөн авч явахыг хичээнгүйлэн зорьж явдаг. “Монголын нууц товчоо” бүтээлийг Монголын их угсаа гарал, Монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын нэвтэрхий толь, Монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар, эрин зууныг эзэлсэн их туульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цаг дарааллын бичиг мөн гэж үздэг.


Манай компани нь гадаадын жуулчдыг Монгол орноор аялуулах Тур операторын чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ:


- 2005 онд Төв аймгийн Жаргалант суманд байрлах  “Монголын нууц товчоо” амралт аялал жуулчлалын цогцолбор


- 2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд байрлах  “Онгийн нууц” жуулчны бааз

- 2010 онд Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “MSH” нэртэй Монгол рестораныг тус тус нээн, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. 

“Монголын нууц товчоо” компанийхаа нэр хүндийг ямагт дээдлэн хүндэлж, үйлчлүүлэгчиддээ эх түүх, соёлоо түгээн таниулагч, аялал жуулчлалын салбарынхаа хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хамт олон байх болно.

Үйлчлүүлэгчид яагаад биднийг сонгодог вэ

- Мэргэжлийн өндөр ур чадвартай, үйлчлүүлэгчиддээ чин сэтгэлээ зориулж чадах баг хамт олон бүрдсэн. 

- Монголын XII-XIII зууны үеийн түүхээс улбаалсан давтагдашгүй өвөрмөц хэв маяг, өнгө төрхийг бүрдүүлж чадсан.  

- Байгуулагдсан цагаасаа эхлэн хөдөлмөр зүтгэлээрээ бий болгосон манай байгууллагын соёл, нэр хүнд. 

- Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнүүдийг өөрсдийн туслах аж ахуйд бэлтгэн үйлдвэр, үйлчилгээндээ ашиглан экотуризмыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг зорьж ажилладаг.


Бидний бахархал

1. Бидэнд итгэж, манай байгууллагын өмгөөлөгчид, сурталчлагчид болж ажилладаг эрхэм үйлчлүүлэгч та бүхэн.  

2. Дэлхийн соёлын үнэт өвд бүртгэгдсэн, Монгол туургатны оюуны хосгүй үнэт бүтээл “Монголын нууц товчоо”-гоор нэрлэгдсэн явдал.  

3. Хамтдаа хөгжин дэвшихийн төлөө уйгагүй, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг манай хамт олон.

Шагнал урамшуулал

Манай хамт олны хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлэн шагнал урамшуулал олгож байсан нь цөөнгүй ч үйлчлүүлэгчдийн маань чин сэтгэлээсээ “Баярлалаа” гэж хэлдэг үг, инээмсэглэл нь бидэнд илүү ихийг хийж бүтээх, төгс сайн үйлчлэх урам зориг өгч, юутай ч зүйрлэшгүй шагнал болдог.  

- “Монголын нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь Монголын маркетинг, менежментийн хүрээлэнгээс зохион байгуулсан “GRAND EXPO-2008” шалгаруулалтанд амжилттай оролцож, мэргэжлийн экспертүүдийн дүгнэлт, хэрэглэгчдийн дунд явуулсан интернет санал асуулгаар Аялал жуулчлалын салбарын Топ-5 жуулчны баазын 1-р байр


- Төв аймгийн аялал жуулчлалын салбарын 2010 оны шилдэг байгууллагаар


- “Онгийн нууц” жуулчны бааз маань Монгол улсын “2010, 2011 оны шилдэг жуулчны бааз” болсон амжилт бүтээлтэй хөдөлмөрлөж байна. 

- Манай компанийн хамт олон бүгдээрээ “Сайн дурын байгаль хамгаалагчид” бөгөөд говийн цөлжилтөнд хувь нэмрээ оруулах зорилгоор жуулчдаас орж ирдэг орлогоосоо жил бүр 100-500 модны суулгац авч тарьж ургуулахын зэрэгцээ сумдынхаа дунд сургуулийн сурагчид, багш нартай нягт хамтран экологийн чиглэлээр олон төрлийн ажлыг хийдэг.


Энд дарж нээлттэй ажлын байрны талаар мэдээлэл авна уу