“Нууц Товчоо” ХХК-ийн нийгмийн хариуцлага ба 2014 оны зорилт

     Монголын түүх соёлын дурсгалт өв болох их хөлгөн судар “Нууц товчоо” бүтээлээр нэрлэгдсэн манай компани нь 2005 онд анх үүсэн байгуулагдсан бөгөөд хийж бүтээсэн ажлын арвин баялаг ургацтайгаар 2014 оноо угтлаа. Бид ололт амжилтынхаа хажуугаар нийгмийн хариуцлагыг хэзээ ч мартаж байсангүй. Тухайлбал:


1. Тив Тэнгэр Бөөгийн хөшөө

        

Түүх соёлын дурсгалыг мөнхжүүлж Төв аймгийн Жаргалант сумын нутагт Тив Тэнгэр бөөгийн хөшөөг босгож байв. Тус хөшөөг босгосны учир гэвэл Есүхэйн харц Мэнлэгийн хүү Хөхөчү багаасаа л тэнгэртэй ярьж өөрийн ид шидээр цас бороог хариулж, өвчин хуучийг эдгээн, гай зовлонгоос зайлуулж чаддаг, далдын хүчээрээ олны дунд шүтэгдэн дархлагдсан нэртэй бөө болж Тив Тэнгэр цолыг олжээ. Тив Тэнгэр бөө нь Тэмүжинтэй багаасаа  анд нөхөд бололцож бие биетэйгээ дотно  харилцдаг байсан бөгөөд Тэмүжиний ирээдүйд тохиолдох олон зүйлсийн тухай Тэнгэртэй ярилцаж Тэмүжинд сэрэмжлэг, заавар зөвлөмж өгдөг байсан хүний нэг юм. Тэмүжин нь Хөхөчүгийн ачаар амь насаа авран үлдэж чадсан бөгөөд агуу их төрт улсыг бүтээн байгуулахад хамгийн их хувь нэмэр оруулсан хүний нэг  яах аргагүй Тив Тэнгэр бөө юм.
       

                


2. “Монголын Нууц Товчоо” CD

 “Монголын Нууц Товчоо” түүхэн бүтээлийн сонсдог драм сонсогч олонд хүрэхэд санхүүгийн хувьд өндөр үүрэгтэй оролцсон билээ. Монголын Нууц Товчоо бол Монголын их хаадын угсаа гарал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он дарааллын бичиг мөн.

    


3. Чингис хаанд зориулсан дурсгалын хөшөө

Өмнөговь аймгийн Булган сумын Цоорха Өрхтөд Чингис хааны толбот бор мориноос унан сувилуулж өвөлжсөн газарт дурсгалын хөшөө босгосон. Тус хөшөөн дээр бичсэнийг сийрүүлбэл “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай” хэмээх үг байдаг.

                                


4. “Говийн моджуулах аян”

 Бидний бас нэгэн амжилт бол жил бүр говьд мод ургуулсан явдал байлаа. “Бид дэлхий ээжийн хүүхдүүд” цөлжилтийн эсрэг хөтөлбөр, мөн “Нэг жуулчин нэг мод” төслийг тус бүр хэрэгжүүлж мод тарьснаар Чацарганаа хурааж авч дийлэхгүй хэмжээний ургацтай болоод байна.

      


5. Төв  аймгийн Жаргалант сум

“Нууц Товчоо” компани үйл ажиллагаа явуулж буй аймагтаа болон сумандаа өөрсдийн чадах хувь нэмрийг оруулан ажиллахыг зорьдог билээ.

-2011.12.01-нд Жаргалант сумын 80 жилийн ойгоор 180 ахмадуудыг хүлээн авах, Санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойд тус тус хандив өргөсөн. 

-2012.03.15-нд 11 жилийн сургуулийн физикийн олимпиад зохион байгуулагдахад хандив өргөн хоол цайгаар үйлчилсэн.

-2012 онд “Жаргалант сумын орон нутгаа танилцуулах” аялалд оролцогчдод хоолны үйлчилгээ үзүүлж туслалцаа үзүүлэв.

-2012.06 сард Жаргалант сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн дотуур байрыг тохижуулах туслалцаа үзүүлсэн.

-Мөн 2014 онд болсон Төв аймгийн 90 жилийн ойг угтсан арга хэмжээ болон үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ оруулан хандив өргөх болон үйлчилгээний ажлуудад нь  гар бие оролцсон.


6. Цагаан сар ба Хонины найр

Улс үндэстний минь уламжлалт соёлын салшгүй нэг хэсэг болсон Цагаан сарын баярыг бид бүхэн эвент болгон жил бүр гадаадын жуулчдад сурталчлан таниулах ажлыг өөрийн цогцолбор дээр зохион байгуулдаг бөгөөд 2013 онд бид “Хонины найр” event-ийг өргөн хэмжээнд амжилттай зохион байгуулж чадсан .

           


7. Компанийн зорилт

Манай хамт олон 2014 ондоо эко бааз болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Түүнчлэн манай “Монголын Нууц Товчоо”цогцолборын хажуугаар урсах горхи булагийн эх дээр хашаа, хамгаалалт барьж хамгаалах ажлыг хийхээр төлөвлөж байна. Булагийн эргэн тойрны болон төв зам хүртэлх зам, 2 самбарынхаа орчны хогийг байнга түүж цэвэрлэх ажлыг санаачлан зохион байгуулдаг.Энэ мэт зорилт тавин хийхээр төлөвлөсөн олон ажлууд биднийг хүлээж байна. 2014 ондоо биднийг зорьсон жуулчид  амрагч та бүхэндээ тав тух, цэвэр агаар, хүнлэг найрсаг үйлчилгээг бэлэг болгон барих болно.     

2014-05-20, 10:09
     Гэр бүлийн уур амьсгал бол таны амьдралын суурь үндэс билээ. ...