МSH Ресторан


Өргөө юундаа Хаан, Хатан лугаа тухлан морилно уу

Монгол туургатны түүх соёлын хосгүй үнэт бүтээл, дэлхийн соёлын өвд бүртгэлтэй “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-гоор нэрлэгдсэн MSH ресторан нь Монгол үндэсний өвөрмөц хэв шинжит, дахин давтагдашгүй орчинг бүрдүүлэн 2010 онд үүд хаалгаа нээж Монгол үндэсний зоог, европ хоолоор таны сэтгэлд нийцсэн эрхэмсэг үйлчилгээг хүргэж байна.

      

ҮЙЛЧИЛГЭЭ + УРАМШУУЛАЛ


Жуулчдад: 

Жуулчны компаниас захиалга авч жуулчдад зориулсан тусгай цэсээр хөнгөлөлттэй үйлчилнэ


Гэр бүлийн өдөр: 
Амралтын өдрүүдийг “Гэр бүлийн өдөр” болгон гэр бүлээрээ ирж үйлчлүүлбэл 5% хөнгөлөлттэй.

Төрсөн өдөр:
 
Хорвоод мэндэлсэн хосгүй баярын эзэнд бэлэгтэй.

Тэмдэглэлт баяр
:
 
Насны ойгоо тэмдэглэж байгаа азай буурал, Одон, цол тэмдэгийн цайллагаа хийж буй алдартан, Ойн баяраа тэмдэглэж байгаа албан байгууллагуудад тусгай урамшуулалттай.

Хуримын ёслол:
 

Гал голомтоо бадрааж буй хосууддаа аз жаргалыг мэдрүүлэх гэнэтийн бэлэгтэй. Хуримын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. http://mongoliansecrethistory.mn//бид-дараах-хурим...


Хонхны баяр: 
Ажил амьдралын гараагаа эхлэн, сургуулиа төгсөж байгаа залуусдаа мартагдашгүй агшинг бэлэглэнэ.

Буяны ажлын цайллага: 

Хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.

Захиалгат үйлчилгээ: 

Байгууллага, хамт олны захиалгаар тусгай хөтөлбөрт үйл ажиллагаанд зориулан рестораны үйлчилгээг иж бүрнээр үзүүлнэ.


ДАВУУ ТАЛ

Зоогийн өргөө: 
300 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай.

Их болон бага хуралдайн өргөө:
 

15-20 болон 200 хүртэлх хүний хурал семинар хийх танхимтай.

Хаан өргөө:
 

Хаана ч байхгүй хаан, хатан лугаа хүндэтгэлтэйгээр үйлчлүүлэх тусгай үйлчилгээтэй.

Дуун өргөө:
 

Найз нөхөд, хамт олноороо ирж цагийг хөгжил баясалтай өнгөрүүлэх боломжтой.

Машины засвар үйлчилгээ:
 

Автомашиндаа засвар үйлчилгээ хийлгэх цагаа ашиглаж тухлан саатах боломжийг олгоно.


ОНЦЛОГ

Орчин: 
Монгол үндэсний өвөрмөц хэв шинжит, дахин давтагдашгүй орчин.

Алжаал тайлах:
 

Хүний биед эмчилгээ болохуйц уламжлалт зоогоор таны алжаал ядаргааг тайлна.

Герман тогооч:
 

Монгол үндэсний хоолыг жуулчдын хүсэл сонирхолд нийцүүлэн шинэчлэн баяжуулж, жор найрлагыг нь таацуулдаг.


БАЙРШИЛ 

Манай ресторан нь авто вокзал, нисэх онгоцны буудлаас зам дагуу байршилтай учир хотын төвийн замын түгжрэлд сааталгүйгээр хотруу орохдоо болон хотоос гарахдаа тухлан саатах боломжтой.
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ажилчны гудамж, Акума төвийн 3, 4-р давхарт.


Холбоо барих утас: 

70000450, 99096841, 91915992

2014-06-10, 17:56
     Гэр бүлийн уур амьсгал бол таны амьдралын суурь үндэс билээ. ...