Монголд анхдагч бүтээл

Эзэн Чингис хааны намтар оршоосон монгол тулгатны түүхэн их туурвил “Монголын Нууц Товчоо” хөлгөн судрыг түүхч, уран бүтээлчид олон янз хувилбараар толилуулсаар байгаа билээ. Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд “Монголын Нууц Товчоо”-г төрөл бүрийн цаасан дээр хэвлэхээс гадна мод, чулуу, даавуу, торго, үнэт метал дээр сийлж сийлбэрлэн дэлхийн хүн ардад толилуулж, эл эрхэм бүтээлийн үнэ цэнийг улам өсгөсөөр байгаа юм. Гүн гүнзгий утга агуулгын сацуу олон янз хийц загвар гэдэг тухайн бүтээлээ улам алдаршуулахаас гадна бэлгэдлийн их ач холбогдолтой. Өдийг хүртэл монгол тулгатны түүхэнд “Монголын Нууц Товчоо” хөлгөн туурвилыг зөвхөн ном хэлбэрээр түгээн толилуулж байснаас биш бэлгэдэл зүй, энерги мэдээллийн агуулгаар дэлгэрүүлж байсан нь үгүй юм.

Тэгвэл Их хаадын үзэл санааг дэлгэрүүлж, түүх соёлын ном бүтээлийн салбарт тэргүүлэгч “Төрт Ёс, Хаадын Сан” “Монголын Нууц Товчоо”-г энерги мэдээлэл, бэлгэдэл зүйн агуулгаар анхлан сэдэж туурвижээ. Өөрөөр хэлбэл нэгэн дэлгэмэл их хуудаснаа “Монголын Нууц Товчоо”-г багтаан толилуулж, нар, сар, тэнгэр үзлийн цөм болсон хас хээний олон хэлбэр загвараар гэрэлтүүлэн талбисан нь Монголд анхдагч бүтээл болжээ. Энэхүү бэлгэдэлт бүтээлийг Монгол Улсын Оюуны өмчийн газраас баталгаажуулан соёрхсон байна.

“Монголын Нууц Товчоо”-г нэгэн дэлгэмэл хуудаснаа толилуулсан бэлгэдлийн энэхүү хосгүй бүтээлийг номынх нь хамт цогц болгон төрийн түшээд, Улсын Их Хурлын гишүүдийн Их хурилдайн ширээнээ дэлгэн тавихаар болсон нь олон түмний түүхэн мэдрэмж суларсан өнөө үед цагаа олсон үйл явдал болох нь эргэлзээгүй. “Монголын Нууц Товчоо”-г үл ойшоох нь эх орноо эх орон биш, тэнгэрийг тэнгэр биш гэсэнтэй агаар нэгэн болох тул судсаар нь монгол цус гүйж, цээжинд нь монгол зүрх лугшин буй хэн бүхний эрхэмлэх бэлгэдэл мөн гэдгийг УИХ-ын эрхэм гишүүд биеэрээ үлгэрлэх шаардлага тулгарч байна. Төрийн түшээдийн түүчээлэх энэ арга хэмжээг удаалан өрнүүлэхээр олон байгууллага саналаа ирүүлээд байгаа бөгөөд Монгол түүхийн хүчирхэг үеийн бэлгэдэл болсон дэлгэмэл “Монголын Нууц Товчоо” айл өрх, албан өргөө бүхэнд залагдах нь монголчуудыг оюун санаагаар нэгтгэж, хөгжлийн шинэ үед дэвшүүлэх нь эргэлзээгүй буй за. 

art.news.mn.

2014-05-22, 15:12
     Гэр бүлийн уур амьсгал бол таны амьдралын суурь үндэс билээ. ...